Өнөөдөр зүүн аймгуудын зарим нутгаар цас орно
Талын цас. © MNB

Өнөөдөр зүүн аймгуудын зарим нутгаар цас орно


   Өнөөдөр зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, тал хээрээр салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Бусад нутгаар хур тунадас орохгүй бөгөөд ихэнх нутгаар солигдмол үүлтэй, салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10, говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11+16 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +7+12 градус, бусад нутгаар +2+7 градус дулаан байна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.