100 жилийн өмнөх гар бичмэлийг Үндэсний номын санд хүлээлгэн өгчээ
Гар бичмэл хүлээлгэн өгөх үеэр. © Монгол Улсын Үндэсний нмын сан

100 жилийн өмнөх гар бичмэлийг Үндэсний номын санд хүлээлгэн өгчээ


   Монгол улсын Сангийн яамны сайд, Гадаад явдлын яамны дэд сайдаар ажиллаж байсан Санжийн Довчингийн (1895-1940) бичсэн "Монголын эдийн засгийн байдал хэрхэн уламжлагдаж ирсэн тухай" хэмээх гар бичмэлийг Үндэсний номын санд хүлээлгэн өгчээ. С.Довчин шавь Чойлингийн хамтаар 1927 онд бичсэн энэ ховор гар бичмэл эрдэмтэн Д.Дашжамцийн (1930-2015) номын санд хадгалагдаж байсныг түүний охин Д.Саруул-Оюун Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулсан өгсөн байна. Бараг 100 жилийн түүхтэй уг гар бичмэлийг Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн чиглэлээр судалгаа хийж, олон арван бүтээл туурвисан нэрт эрдэмтэн Д.Дашжамц судалгааны зорилгоор хадгалж байжээ. Гар бичмэл хүлээлгэн өгөх ёслолд доктор Д.Эрдэнэбат гар бичмэлийн агуулга, түүхэн ач холбогдлын талаар илтгэл тавьж, доктор М.Золзаяа уг гар бичмэлийг хадгалахад оруулсан хувь нэмрийн талаар танилцуулга хийсний зэрэгцээ тус номын сан эрдэмтэн Д.Дашжамцын гол бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаснаа толилуулжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.