Өнөөдөр сар луу хүн ниснэ
Сар луу нисэх баг. © NASA

Өнөөдөр сар луу хүн ниснэ


   Өнөөдөр Америкийн NASA агентлагийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг олон дахин ашиглах “Orion” хөлгөөр Кеннэдийн сансрын нислэгийн төвөөс Улаанбаатарын цагаар оройн 12 цагт сар луу хөөрнө. Энэ нь сүүлийн 54 жилийн хугацаанд хүн төрөлхтөн сар луу анх удаа нисч буй түүхэн үйл явдал болж байна. Хамгийн сүүлд NASA агентлагийн “Apollo 17” хөлөг 1972 онд сар луу нисч байсан бөгөөд 1969 онд саран дээр анх хүн буулгасан “Apollo” хөтөлбөр 11 жил хэрэгжихдээ сар луу найман удаа баг илгээсэн юм. 1972 онд дуусгавар болсон энэ хөтөлбөрийн дараагийнх болох “Artemis”-ийг ерөнхийлөгч Д.Трамп 2017 онд анхны бүрэн эрхийнхээ хугацаанд эхлүүлсэн түүхтэй. Хөтөлбөрийн эхний ээлжинд NASA 2022 онд сар луу нисэгчгүй хөлөг хөөргөсөн нь амжилттай болсон бол энэ удаа Америкийн сансрын нисэгч Рийд Уайзмэн, Виктор Гловэр, Кристина Кох, Канадын сансрын нисэгч Жэрэми Хансен нарын дөрвөн хүнтэй баг 10 өдрийн турш сарыг тойрон ажиглах нислэг үйлдэнэ. Энэ нь сар луу анх удаа эмэгтэй хүн, анх удаа өнгөт арьстан, анх удаа канад хүн нисч буй явдал болж байна. Мөн хүн дэлхийгээс хамгийн хол аялсан дээд амжилт эвдэгдэнэ. “Artemis” хөтөлбөрийн дараагийн ээлжинд 2027 оны дундуур саран дээр хүн буулгах бол 2028 онд хүн буулгахын зэрэгцээ судалгааны бааз байгуулж эхлэхээр төлөвлөжээ.              


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.