Азийн буддистуудын энхтайвны бага хурлын Гүйцэтгэх зөвлөл Бодгаяад хуралдана
Азийн буддистуудын энхтайвны бага хурлын Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит XVI уулзалт өнөөдөр Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяад эхэлж байна. Уулзалтад оролцох Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, бусад хүндэт зочид Бодгаяад өчигдөр хүрэлцэн иржээ. Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтын гол үйл явдал нь Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулах, Дээрхийн гэгээн XIV Далай ламын 90 насны ойг тэмдэглэх явдал хэмээн тус байгууллага албан ёсоор мэдээлсэн байна. Уулзалтад Бага хурлын гишүүн 20 орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд эдгээрийн 14 нь Ази, Номхон далайн орнуудын төлөөлөл аж. Азийн буддистуудын энхтайвны бага хурал нь Монголын буддын шашинтнуудын төв Гандантэгчэнлин хийд, тэр дундаа тус хийдийн хамба лам С.Гомбожавын санаачилгаар 1970 онд Улаанбаатарт байгуулагдсан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







