Оросын царцаагдсан хөрөнгөнөөс 80 сая еврог Украинд олгожээ
© Vida Press

Оросын царцаагдсан хөрөнгөнөөс 80 сая еврог Украинд олгожээ


  Европын холбоо Оросын царцаагдсан хөрөнгөнөөс 80 сая еврог Украинд олгосон талаар тус холбооны тэргүүн Кай Каллас мэдэгдлээ. Киевт өчигдөр болсон Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэрбээр хэлэхдээ “Бид Украиныг дараа жилийн өвөлд бэлэн байлгахын тулд цахилгаан үүсгүүр, эрчим хүчний засварын тоног төхөөрөмжөөр хангахад олон улсын тусламжийг дайчилсаар байх болно” гэжээ. Мөн мөргөлдөөнийг зогсоохын тулд “Москваг аялдан дагалдах биш, сөрөн зогсох хэрэгтэй” хэмээн тэрбээр хэлсэн бөгөөд Оросын эсрэг 20 дахь багц хоригийг бэлтгэж байгаа талаараа ярьсан байна.

   Өнгөрсөн 27-ны өдөр Бельгийн “Euroclear” клирингийн компани Оросын царцаагдсан хөрөнгөтэй холбоотой хийх төлбөрийн дүрэм журмыг хялбаршуулснаа мэдэгдсэн билээ. Ингэснээр АНУ-ын бус гадаадын хөрөнгө оруулагчдад дээрх хөрөнгөнөөс төлбөр хийхийн тулд АНУ-ын Сангийн яамны зөвшөөрлийг авах шаардлагагүй болсон юм. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Баруунд битүүмжилсэн Оросын Төв банкны хөрөнгийг буцаан авахын төлөө тууштай ажиллахаа саяхан мэдэгдсэн байна. Украины дайн эхэлснээс хойших дөрвөн жилийн хугацаанд Барууны орнууд ОХУ-ын 300 тэрбум долларын хөрөнгө, тэр дундаа алтны нөөцийг царцаагаад байгаа юм.    


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.