Италийн хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцох эрх авч чадсангүй
Италийн хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцох эрхийн төлөө тоглолтод өчигдөр Босни, Герцеговинагийн багт хожигдсоноор ирэх зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 17-нд АНУ, Канад, Мексикт болох ДАШТ-д оролцож чадахааргүй боллоо. Тоглолтын үндсэн цагт хоёр баг 1:1-ээр тэнцсэн тул 11 метрийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдвэрлэхэд Босни, Герцеговинагийн баг 4:1-ээр хожжээ. Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн баг ДАШТ-д оролцох эрх авч чадаагүй гурав дахь удаагийн тохиолдол нь энэ болж байна. Италичууд хамгийн сүүлд 2006 онд ДАШТ-ий шигшээ тоглолтод шалгарсан бөгөөд Францын багт мөн 11 метрийн цохилтоор хожигдож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







