“Мобиком” -ын захирлаар Японы иргэн томилогдов
Япон улсын иргэн Ясүхиро Очи "Мобиком Корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоныг тус компани өчигдөр албан ёсоор мэдээллээ. Харилцаа холбоо, технологийн салбарт 20 гаруй жил ажилласан Ясүхиро Очи өмнө нь тус компанийн гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан бөгөөд үүнээс өмнө буюу 2009-2022 онд Японы энэ салбарын тэргүүлэх компаниудын нэг KDDI-д Борлуулалтын ерөнхий менежер, АНУ дахь салбарын Борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон нь компанийн дижитал шилжилт, инновацид суурилсан өсөлтийн дараагийн үе шатыг эхлүүлэх хүрээнд гаргасан шийдвэр гэдгийг "Мобиком” онцолсон байна. Өнөөдрийн байдлаар 1.7 сая хэрэглэгчтэй, 1700 ажилтантай тус компанийн дийлэнх хувийг Японы KDDI корпораци эзэмшдэг тул гүйцэтгэх удирдлагаар нь япон хүн томилогддог зарчимтай бөгөөд өмнөх захирал нь Японы иргэн Коожи Күрүшима байсан бол өнөөдөр Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар Кота Оёоши ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







