Монголбанк Баянхонгор аймагт 720 кг алт худалдан авчээ

Монголбанк Баянхонгор аймагт 720 кг алт худалдан авчээ


   Энэ оны гуравдугаар сард Монгол улсын Төв банк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 949.5 кг алт худалдан авчээ. Ингэснээр энэ оны эхний гурван сард нийтдээ 3.2 тонн үнэт металл худалдан авсныг тус банк албан ёсоор зарлалаа. Гуравдугаар сард худалдан авсан алтны дийлэнхийг уламжлал ёсоор тус банкны Дархан-Уул, Баянхонгор аймаг дахь салбар бүрдүүлжээ. Үүнд, Дархан-Уул аймгаас 101.7, Баянхонгор аймгаас 720.4 кг алт худалдан авсан байна. Гуравдугаар сард худалдан авсан алт нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 48 хувиар нэмэгджээ. Монголбанкны өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 560,486 төгрөг байсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.