Дэлхийн хамгийн хурдан цэнэглэгддэг утасны батарей 9 минутад дүүрдэг
“Realme” компанийн GT3 загвар. © Realme

Дэлхийн хамгийн хурдан цэнэглэгддэг утасны батарей 9 минутад дүүрдэг


   Технологийн сэдвээр төрөлжсөн BGR цахим сонин өнөөгийн дэлхийн зах зээл дэх хамгийн богино хугацаанд цэнэг авдаг гар утаснуудын жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Жагсаалтыг 2023 оны MWC үзэсгэлэнгийн үеэр анх танилцуулсан Хятадын “Realme” компанийн GT3 загвар тэргүүлсэн байна. Энэ загвар 240 ваттын цэнэглэгчээр цэнэглэдэг батарейтэй бөгөөд ердөө 9 минут 30 секундэд дүүрдэг байна. Удаах байрт мөн Хятадын “Xiaomi” компанийн “Redmi Note 12 Explorer” загвар шалгарчээ. 4300 мАц багтаамжтай батарей бүхий уг утас 210 ваттаар 10 минутын дотор бүрэн цэнэглэгддэг аж. Гуравдугаар байрт орсон “Vivo iQOO 11S” утас 19 минутад бүрэн цэнэг авдаг байна. Шилдэг таван загварын тоонд “ZTE Nubia RedMagic 8 Pro+”, “OnePlus 10T” утаснууд оржээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.