Орхон: Лам нарыг мэргэшүүлэх сургалт эхлэв
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамбын ажлын алба "Лам нарыг мэргэшүүлэх, чадавхжуулах" сургалтыг Орхон аймагт зохион байгуулж байна. Өчигдөр эхэлсэн энэ сургалт нь энэ чиглэлээрх анхан шатны хөтөлбөрийн эхний хэсэг бөгөөд санаачилгыг Орхон аймгийн сүм хийдүүдээс гаргажээ. Сургалт ирэх 12-ны өдрийг хүртэл Жаргалант сумын "Эрдмийн өргөө" сургуулийн урлагийн зааланд болно. Сургалтын эхний өдрийн хичээлийг Тэргүүн хамбын ажлын албаны гишүүн, гавж Д.Алтаншагай Буддын гүн ухаан, “Бодь мөрийн зэрэг” сэдвээр заажээ. Сургалтад Орхон, Булган, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 60 гаруй лам хамрагдаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







