Иран: Бид ялав
© Shutterstock / FOTODOM / Melnikov Dmitriy

Иран: Бид ялав


   Ормузын хоолойг нээвэл Иран руу хийж буй дайралтаа хоёр долоо хоногийн хугацаагаар түр зогсооно хэмээн Д.Трампыг мэдэгдсэний дараа Тегеран өөрийгөө дайнд ялсан хэмээн зарлалаа. “Ираны дэвшүүлсэн 10 зүйлт саналыг АНУ хүлээн авснаар манай улс агуу их ялалт байгууллаа” хэмээн тус улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл мэдэгджээ. АНУ урьд өмнө байгаагүйгээр буулт хийсэн, Иран улс Ормузын хоолойг бүрэн хяналтдаа байлгах, хоригуудыг цуцлуулах, уран баяжуулах эрхээ хэвээр хадгалахаар болсон, Ойрхи Дорнодын орнуудаас Америкийн цэргийг бүрэн гаргана хэмээн уг мэдэгдэлд дурдсан байна. Мөн гал зогсоох хугацаанд АНУ “өчүүхэн л алдаа гаргавал” Тегеран эрс шийдвэртэй хариу өгнө хэмээн мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр мэдэгдэл хийхдээ, Тегераны энхийн санаачилгыг хүлээн авч, довтолгоогоо түр хугацаагаар зогсоож буйгаа зарласан юм. Улмаар дайтагч талууд хэлэлцээний ширээний ард суухаар болоод байгаа бөгөөд эхний уулзалтыг энэ сарын 10-нд Пакистаны нийслэл Исламабад хотод хийхээр товложээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.