CNN алдарт жүжигчнийг өөд болсон тухай ташаа мэдээ нийтэлсэндээ уучлал гуйв
CNN агентлаг өнгөрсөн 8-ны өдөр “Ирээдүйгээс эргэж ирсэн нь” киноны гол дүрийг бүтээсэн Холливүүдийн нэртэй жүжигчин Майкл Ж.Фоксыг өөд болсон тухай мэдээ нийтлээд, удалгүй устгасан байна. Улмаар тус агентлаг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч алдарт жүжигчин болон түүний гэр бүлээс уучлал гуйжээ. Майкл Ж.Фокс ч дээрх мэдээллийг няцааж амьд сэрүүн байгаагаа мэдэгдэв. Тэрбээр "Та зурагтаа асаагаад үзтэл CNN таныг өөд болсон тухай мэдээлж байвал яах вэ? Нэгдүгээрт, сувгаа соль. Хоёрдугаарт, өвдөг дээрээ халуун ус асгаад үз. Түлэгдээд өвдөж байвал та амьд байна гэсэн үг. Гуравдугаарт, эхнэр лүүгээ залгаж ярь" гэжээ. Улмаар "Мэдээ хараад өөрийгөө мөнх бусыг үзүүлжээ гэж бодтол амьд байсан байна” гэх зэргээр хошигносон байна. Майкл Ж.Фокс нь “Ирээдүйгээс эргэж ирсэн нь” цуврал киноны гол дүр Марти Макфлайгийн дүрийг амжилттай бүтээж олны танил болсон юм. Гэсэн хэдий ч 29 настайдаа паркинсоны өвчин тусаж, 2000 онд өөрийн нэрээр уг өвчинтэй тэмцэх сан байгуулсан бөгөөд өнөөг хүртэл 2 тэрбум долларын судалгааны санхүүжилт босгожээ. Хамгийн сүүлд 2023 онд “Still” баримтат кинонд тоглосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







