“Тунгалаг Тамир” романаар хөгжимт жүжиг тавьж байна
Монголын ХХ зууны шилдэг роман болох зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романаар Архангай аймгийн Хөгжимт драмын театр мюзикл тоглож байна. Тус мюзиклын цомнолыг Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат, Т.Зөнбилэг нар зохиосон бол хөгжмийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж зохиож эхлүүлээд дуусгаж чадалгүй таалал төгссөн тул түүний шавь “Анир” поп оркестрын удирдаач, УГЗ Б.Алтанхуяг үргэлжлүүлэн зохиожээ. Улмаар хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 75 жилийн ой, “Анир” поп оркестрын 25 жилийн ойд зориулан Архангайн театр, СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнуудтай хамтран орон даяар аялан тоглолт хийж байгаа аж. Тус жүжгийг өнгөрөгч баасан гарагт Улаанбаатар хотноо тоглосон юм. Энэ үеэр МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон сүүлийн гурван жилийн хугацаанд тайзнаа тавьсан жүжгийнхээ орлогоор уг аялан тоглолтоо зохион байгуулж буйгаа зарласан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







