Ким Жон Ун Япон дахь солонгос хүүхдүүдэд 1.98 сая долларын тусламж илгээв

Ким Жон Ун Япон дахь солонгос хүүхдүүдэд 1.98 сая долларын тусламж илгээв


   Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өвөө Ким Ил Соныхоо 114 жилийн ойг тохиолдуулан Япон руу тусламжийн багц явуулжээ. Энэ нь Японд амьдарч буй солонгос оршин суугчдын ерөнхий холбоонд очих боловсролын тусламж, тэтгэлэг юм. Тэрбээр нийт 316.4 сая иен буюу 1.98 сая доллар илгээсэн байна. Энэ тусламжийг Япон дахь солонгос хүүхдүүдийн үндэсний ардчилсан боловсролын тулд зориулах талаар Хойд Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээлсэн юм. Ким Жон Ун 2011 оноос хойш өвөөгийнхөө дурсгалд зориулан жил бүр ийн тусламж илгээж байгаа аж. Мөн өнгөрсөн хугацаанд олгосон тэтгэлэг, тусламжийн хэмжээ 50.3 тэрбум иен болжээ. Ким Ил Соны 114 жилийн ой маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-нд тохионо.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.