Европын охидын математикийн олимпиадаас монгол сурагчид дөрвөн медаль хүртлээ
Франц улсын Бордо хотноо энэ сарын 9-15-ны хооронд Европын охидын олимпиад зохион байгуулагдаж 67 улсын 260 охид хоёр өдрийн турш өрсөлдөж дүнгээ гаргажээ. Тус олимпиадад математикаар тэргүүлэгч улс бүр дотооддоо сонгон шалгаруулалт явуулж дөрвөн гишүүнтэй баг бүрдүүлж оролцдог бөгөөд манай улсын багт нийслэлийн "Шинэ Үе" сургууль, 11 дүгээр сургууль, "Эрдмийн хишиг" сургууль, Баянхонгор аймгийн "Төгс Алгоритм" сургуулиудаас баг бүрдүүлж оролцсоноос Монгол улс хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ. Улмаар багийн дүнгээр 13 дугаар байранд шалгарсан байна. Охидын багийг Т.Хулан, С.Цогзолмаа, Б.Батбаясгалан нар ахалж явжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







