Дональд Трамп өөрийгөө Есүс болгон дүрсэлсэн нь шүүмжлэлд өртөв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө Есүсийн дүрээр дүрсэлж хиймэл оюун ухаанаар үүсгэсэн зургийг нийтэлсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Түүний гол холбоотнууд болон Христийн шашинтнууд энэ явдлыг хурцаар шүүмжилж, "Хэрээс хэтэрсэн үйлдэл" гэж мэдэгдсэний дараа уг зургийг цахим хуудаснаасаа устгажээ. Д.Трампын өөрийгөө хэт дөвийлгөсөн, итгэл үнэмшилдээ донтсон энэ мэт зан авир нь түүний засаг захиргаанд эрсдэл учруулж болзошгүй гэсэн болгоомжлол бий болж байна. Түүний “TruthSocial” цахим хуудсандаа нийтэлсэн уг зурагт цагаан хувцас өмсөж, улаан давуугаар биеэ ороосон Д.Трамп хэвтэж буй өвчтэй хүний духан дээр гараа тавихад гараас нь гэрэл цацарч, цэргүүд, эмнэлгийн ажилтнууд түүнийг хүрээлэн зогсож, цаана нь Америкийн далбаа намирч, сөнөөгч онгоцууд нисэж буйгаар дүрсэлжээ. Тэрбээр Ромын Пап XIV Леогийн эсрэг ширүүн мэдэгдэл хийснийхээ дараахан уг зургийг нийтэлж, "Та гэмт үйлдлийн өмнө дуугүй өнгөрөх мөртөө дипломат үйлдэлдээ сайн юм. Ромын Папын хувьд өөрийгөө хичээ" гэсэн тайлбар хийжээ. Түүний энэ үйлдэлд Америкийн Христийн шашны нийгэмлэг эсэргүүцэл илэрхийлж, "Бурханыг доромжилсон" гэж мэдэгдсэн байна. Үүний хариуд Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс “Fox News” агентлагт өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгчийн хошигнолыг хүмүүс буруугаар ойлгосон бололтой” гэв. Харин “The New York Times” сонин "Тэр өмнөхөөсөө илүү хараалын үг их хэрэглэдэг, урт ярьдаг, баримтаас илүү зохиомол зүйл дээр үндэслэсэн үг хэлдэг болсон. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







