Исланд: Тэтгэвэрт гарч буй нисгэгч сүүлчийн нислэгээ сүр дуулиантай хийв

Исланд: Тэтгэвэрт гарч буй нисгэгч сүүлчийн нислэгээ сүр дуулиантай хийв


   Исландад 40 жилийн туршлагатай нисгэгч тэтгэвэрт гарснаа тэмдэглэхээр нам өндрийн зөвшөөрөлгүй нислэг хийжээ. Тодруулбал “Iceland-air” компанийн ахмад, эдүгээ 65 настай Олафур Брагасон Германы Франкфурт хотоос Исландын Кефлавик чиглэлд нисэхдээ урьдчилан зөвшөөрөл авалгүй нам өндөрт ниссэн байна. Тэрбээр Исландын өмнөд нутгийн Вестманнаейяр хотын дээгүүр 100 метрийн өндөрт нисэж өнгөрсөн бөгөөд өндөр байшингийн орой шүргэх шахан ниссэн уг онгоцны дуу чимээнээс болж ард иргэд ихээхэн цочирджээ. Учрыг тодруулбал ахмад О.Брагасон тэтгэвэрт гарахын өмнөх сүүлчийн нислэгээ сонирхолтой байдлаар хийж ур чадвараа харуулах, төрөлх хотдоо хүндэтгэл үзүүлэх гэж ийм нислэг хийсэн гэдгээ хэлсэн байна. Нислэгээ үргэлжлүүлсээр Кефлавик хотын олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд агаарын тээврийн компани түүний үйлдлийг дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэж мэдэгдэв.Iceland-air” компанийн ахлах нисгэгч Линда Гуннарсдоттир “Тэтгэвэрт гарч буй нисгэгчдэд зориулж тогтоосон журмын дагуу онцгой нислэг хийх тохиолдол байдаг. Харин энэ удаагийн үйлдэл нь дүрэм журмыг зөрчсөн. Удирдлагын зүгээс зөвшөөрөл олгоогүй” гэжээ. Мөн агаарын тээврийн компани хотын оршин суугчдаас уучлал гуйсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.