BLACKPINK хамтлагийн гишүүн дэлхийн нөлөө бүхий хүнээр шалгарав

BLACKPINK хамтлагийн гишүүн дэлхийн нөлөө бүхий хүнээр шалгарав


   АНУ-ын “Time” сэтгүүл Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагийн гишүүн Женниг оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгаруулсан байна. К-поп урлагийн төлөөлөл болсон Женни өнгөрсөн жил гаргасан "Ruby" бие даасан цомгоороо нэг төрлийн дээд амжилт тогтоосон бөгөөд “Billboard Hot 100” жагсаалтад түүний гурван дуу багтсан байна. Женнигээс гадна солонгос гаралтай Америкийн поп од Андерсон Пак, Дакота Жонсон нар мөн тус жагсаалтад оржээ. Дэлхийн улс төрчдөөс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Ромын Пап лам XIV Лео, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, Канадын Ерөнхий сайд Марк Карни, Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Нью-Йорк хотын дарга Зоран Мамдани, Калифорн мужийн захирагч Кэвин Ньюсом, Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай элч Стив Виткофф нар шалгарсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.