Өмнөд Солонгосын “KakaoBank” зээлийн үнэлгээний системээ Монголд нэвтрүүлнэ
Өмнөд Солонгосын “KakaoBank”-ны захирал Юн Хо Ён гадаад хамтын ажиллагаагаа Монгол улсад тэлэхээр зорьж байгаагаа өнгөрөгч долоо хоногт албан ёсоор зарлав. Сөүл хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр энэ тухай мэдээлсэн бөгөөд "Дэлхийн зах зээлд нэвтрэх нь холын зорилго биш" хэмээн онцолжээ. “KakaoBank” нь тус улсын хамгийн том цахим банк бөгөөд “KakaoBank Score” нэртэй зээлийн үнэлгээний системийг хөгжүүлдэг. Улмаар харилцагчид зээл олгох нөхцөлийг санхүүгийн бус өгөгдөлд суурилан үнэлж, өсгөдөг энэ системээ Монголд нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Тус банк өнгөрөгч оны 12 дугаар сард Индонези, Тайландын банкуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Зүүн Өмнөд Азид зах зээлээ тэлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







