Шинэ Зеланд: Онгоцонд унтлагын тасалгаат үйлчилгээ нэвтрүүлнэ

Шинэ Зеланд: Онгоцонд унтлагын тасалгаат үйлчилгээ нэвтрүүлнэ


   Шинэ Зеландын агаарын тээврийн Air New Zealand компани Boeing 787 онгоцондоо зорчигчдод зориулсан "Skynest" унтлагын тасалгаат үйлчилгээ нэвтрүүлснээ танилцуулав. Уг үйлчилгээг энгийн болон дээд зэрэглэлийн зорчигчид төлбөртэй ашиглах боломжтой бөгөөд ирэх тавдугаар сараас эхлэн захиалга хүлээн авч, 11 дүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төлбөр нь суудлын үнээс тусдаа 495 шинэ зеланд доллар (ойролцоогоор 300 доллар). "Skynest" тасалгаа нь хонгилын зайд суурилуулсан нийт зургаан орноос бүрдэх бөгөөд зорчигчид төлбөрөө төлж нислэгийн турш ашиглах боломжтой. Тасалгааг ор дэрний хэрэгсэл, суудлын бүс, ном унших бичил гэрэл, чихний бөглөө, нүдний хаалт, гар утасны цэнэглэгч, арьс арчилгааны бүтээгдэхүүн агуулсан иж бүрдэл зэргээр бүрэн тоногложээ. Нэг тасалгаанд хоёр хүн орохыг, бас үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглож, харин хурхирахыг зөвшөөрнө гэсэн байна. Энэ тухайд тус компанийн албаны хүн "Статистикийн мэдээгээр ихэнх хүмүүс хурхирдаг. Та ч бас хурхирдаг байх. Харин чихний бөглөө үнэгүй олгоно” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.