Хятадад бүтээсэн хүн дүрст робот Польш улсад олны танил нөлөөлөгч болжээ
Польш улсын Варшав хотын төвд хүн дүрст робот зэрлэг гахай хөөж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн нь олны анхаарал татав. Варшав хотын нэгэн авто зогсоол дээр хийсэн уг бичлэгт хүн дүрст робот гудамжинд гурван зэрлэг гахайг хөөж буй байдал бичигдсэн байгаа бөгөөд бичлэгийн төгсгөлд робот хурдан гүйж байснаа аажмаар гүйлтээ удаашруулан зогсож, камерын зүг гар даллан мэндчилж байгааг 3.8 сая хүн үзжээ. Видео бичлэг дээрх робот бол Хятадын робот техникийн “Unitree” компанийн бүтээсэн "G1" загвар ажээ. Уг робот нь Польшид "Эдвард Барсоцкий" гэх нэрээр алдаршсан нөлөөлөгч болсон байна. 132 см өндөр, зүүн бугуйндаа цаг зүүж, үүргэвч үүрсэн уг робот гудамжинд хүмүүстэй эелдгээр мэндчилж, бас бүжиглэж хөгжөөдөг болсноосоо хойш ихэд алдаршжээ. Роботыг зэрлэг гахай барих зорилгоор биш, харин сурталчилгааны үзүүлбэр болгон бүтээсэн гэх бөгөөд Эдвард Барсоцкий Польшийн парламентад зочилж, тайзны үзүүлбэр үзүүлж, марафон гүйлтэд гүйх зэргээр төрөл бүрийн арга хэмжээнд оролцсон байна. Бичлэгийг үзсэн нэгэн цахим хэрэглэгч “Ийм чадварлаг роботыг болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс сургуулийн орчинд байршуулах хэрэгтэй” гэсэн санал дэвшүүлснийг холбогдох байгууллага анхааралдаа авснаа мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







