Америк залуус хятад соёл, чиг хандлагыг илүүд үзэх болжээ

Америк залуус хятад соёл, чиг хандлагыг илүүд үзэх болжээ


   Америк залуусын дунд Хятад улсын талаарх ойлголт, үзэд бодол мэдэгдэхүйц сайжирсан болохыг судалгаа харуулж байна. Үүнийг ерөнхийлөгч Дональд Трампад итгэх итгэл буурсантай холбон тайлбарлаж байна. “Pew Research Center” төвийн мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сард Америкийн 12 мянган хүний дунд явуулсан судалгаагаар дийлэнх хувь нь Хятадын талаар эерэг бодолтой байгаагаа илэрхийлжээ. Ялангуяа 50-иас доош насныхан Хятадад эерэг хандлагатай байгаа нь судалгааны дүнгээс харагдана. CNN агентлагийн мэдээлснээр Америкийн залуу үеийнхний дунд "China Maxxing" гэх чиг хандлага нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь залуус өөрсдийн онцлог шинж чанар, тухайлбал загварын хэв шинжээ хятад хэв маягаар илэрхийлдэг үзэгдлийг хэлдэг ажээ. Цахим сүлжээнээс Америкийн Z үеийн эмэгтэйчүүд Хятадын үндэсний хувцас өмсөж хятад цай ууж байгаа "China Maxxing" хаштагтай бичлэгүүдийг цахим сүлжээнээс амархан олж болно. CNN "Судалгааны үр дүнгээс Ши Жиньпиний талаарх сөрөг ойлголт буурч, Д.Трампын удирдлагын талаарх эргэлзээ улам нэмэгдсэн нь харагдана" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.