Хятад: Марафонд оролцсон хүн дүрст роботууд хүнээс хурдан гүйж түрүүлэв
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өчигдөр 12 мянган тамирчин оролцсон марафон гүйлтийн тэмцээн болов. Уг тэмцээнтэй зэрэгцэн хүн дүрст роботуудын уралдаан зохион байгуулсан бөгөөд "Shandian” нэртэй улаан өнгийн робот хүнээс хавьгүй хурдан гүйж барианд орсон байна. Аянга гэсэн утгатай "Шандян" хэмээх робот гараанаас гармагц 10 секундийн дотор тамирчдаас хол тасран, тамирчид болон үзэгчдийг гайхшируулжээ. Уралдаанд "Шандян"-аас гадна 104 робот оролцсон бөгөөд тэдний дунд өнгөрсөн жилийн роботуудын уралдааны ялагч болох "Тянгун" мөн байв. Энэ жилийн ялагч болсон "Шандян" роботыг “Huawei” компани бүтээсэн бөгөөд энэхүү онцгой бүтээл 21 км замыг 48 минутад туулж дээд амжилт тогтоосон байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй роботуудын уралдаан өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад цар хүрээ болон гүйцэтгэлийн хувьд мэдэгдэхүйц сайжирчээ. Оролцогч роботын тоо өнгөрсөн жил 20 гаруй байсан бол энэ жил 105 болж өссөн байна. Зохион байгуулагчид уралдааны замыг мөн өөрчилж тэгш цардмал замаас гадна өгсүүр, огцом уруу, мөн хайрга, зүлэгт хэсгүүдийг нэмж, зарим газарт 90 градус хүртэл огцом эргэлтийг оруулсан хэдий ч роботууд замыг бартааг саадгүй туулж барианд оржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







