"Алтан цом"-ын эзэн баг 500 сая төгрөг хүртэв
Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд эхэлсэн "Алтан цом"-ын төлөө барилдаан өчигдөр өндөрлөж дүнгээ гаргалаа. "Алтан цом"-ын төлөө улсын арслан Э.Батмагнай ахлагчтай "М-Си-Эс Энержи" болон улсын арслан Р.Пүрэвдагва ахлагчтай "Хатант интернэшнл" багууд хүч үзэхэд 14:11 харьцаагаар "Хатант интернэшнл" баг ялалт байгууллаа. Мөн арслан Э.Батмагнай нийт 43 барилдсанаас 40 давж "Алтан цом-ын манлай бөхөөр шалгарчээ. Монголын Үндэсний бөхийн холбооны зохион байгуулдаг энэ барилдаанд чансаа өндөр 64 бөх үндэсний шилдэг найман компанийн нэр дээр багт хуваагдан өрсөлдсөн билээ. Барилдааны шагналын сан 1.5 тэрбум төгрөг бөгөөд тэргүүн байр эзэлсэн баг 500 сая төгрөг хүртжээ. Харин дэд байр эзэлсэн баг 250 сая, гуравдугаар байр эзэлсэн баг 150 сая төгрөгөөр шагнуулсан бол дөрөвдүгээр байр эзэлсэн баг 100 сая, улмаар наймдугаар байр эзэлсэн баг 50 сая төгрөгийн эзэн болсон байна.
"Алтан цомын" манлай бөх Э.Батмагнай. © Монголын Үндэсний бөхийн холбоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







