Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр зайнаас ажиллаж болно
Төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, хөдөлмөрийн бүтцийг оновчтой болгох зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр зайнаас буюу цахимаар ажиллах боломжтой болж байна. Засгийн газрын тогтоолд үүнээс гадна дөрвөн чухал өөрчлөлтийг тусгасан юм. Тухайлбал, ажлын цагийг уян хатан болгосноор байгууллагууд дотоод журмаараа 7:00-8:30 цагийн хооронд ажлаа эхэлж, 16:00-17:30 цагийн хооронд тарахаар зохицуулсны зэрэгцээ бямба, ням гаригт ажиллахыг бүрэн зогсоосон. Мөн албан хаагчдыг явцын тайлан, мэдээ бичих шаардлагаас чөлөөлж, төрийн байгууллагуудад одоо буй 3000 сул орон тоонд шинээр хүн авахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр төрийн байгууллагууд эрчим хүч, шатахуун хэмнэхээс гадна албан хаагчдын зохиомол ачаалал багасаж, ажлын чанар, бүтээмж сайжирна хэмээн Засгийн газар үзжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







