12 настай монгол хүү дэлхийн аварга болов
Т.Тодмөнх дэлхийн аваргын цомоо гардаж буй нь. ©

12 настай монгол хүү дэлхийн аварга болов


   Серби улсын Врнячка Баня хотод болж буй Шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын өсвөрийн шатрын аварга, 12 настай Т.Тодмөнх эх орноо төлөөлөн оролцож байна. Тэрбээр өчигдөр болсон 18 хүртэлх насныхны түргэвчилсэн ба түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээний шатрын бодлого, түргэн бодолтын төрөлд түрүүлж дэлхийн аваргын цом, алтан медаль хүртжээ. Т.Тодмөнх өнөөдөр 12 хүртэлх насныхны дунд болох блиц тэмцээнд тоглох бөгөөд энэ тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Олон улсын шатрын холбооны зохион байгуулж буй энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 50 гаруй орны тамирчид өрсөлдөж байна.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.