Монголоос Францад хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авчирна
Ажлын хэсгийнхэн үлэг гүрвэлийн олдворуудад үзлэг хийж буй нь. © Монгол улсаас Франц улсад суугаа ЭСЯ

Монголоос Францад хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авчирна


   Монгол улсаас Франц улсад хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авчрах санаачилгын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ажлын хэсэг Парис хотод ажиллаад иржээ. Ажлын хэсэг юуны түрүүнд Францад буй олдворуудад үзлэг хийж, мэргэжлийн түвшинд бүртгэлжүүлсэн байна. Улмаар олдворуудыг Монгол улсад албан ёсоор хүлээн авах, тээвэрлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчин, зохион байгуулалтын асуудлуудыг Францад суугаа ЭСЯ-тай хамтран хэлэлцэж шийдвэрлэжээ. Мөн Олон улсын соёлын өвийн тээвэрлэлтийн чиглэлээр мэргэшсэн “Grospiron” компанитай хамтран олдворуудыг олон улсын стандартын дагуу аюулгүй тээвэрлэн авч ирэх логистикийн төлөвлөгөөг гаргасан байна. ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Парис хотод өнгөрөгч 14-17-ны өдрүүдэд ажиллажээ.

Францад буй олдворуудын нэг хэсэг. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ажлын хэсгийнхэн Францын талын албаны хүмүүстэй хамт. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.