Дөрвөн настай хүү 18 метрийн өндрөөс унаад амьд гарчээ
Хэргийн газар байсан хүн хүүгийн унасан давхрыг зааж байна. © CBS News

Дөрвөн настай хүү 18 метрийн өндрөөс унаад амьд гарчээ


   АНУ-ын Массачусетс мужийн Ворчестер хотод дөрвөн настай хүү 18 метрийн өндрөөс унаад амьд гарчээ. “CBS News”-ийн мэдээлснээр, хүү орон сууцны барилгын долоодугаар давхрын цонхоор унасан бөгөөд азаар хөрс хамгаалсан зөөлөн хучлага дээр буусан байна. Түргэн тусламж ирэхэд хүү ухаантай байсан талаар “CBS News” мэдээлжээ. Хүү одоо эмнэлэгт, биеийн байдал нь хэвийн байгаа аж. “Ийм өндрөөс унасан хүн амьд гарах нь маш ховор. Энэ хүүг бурхан харсан нь гарцаагүй” хэмээн эмнэлгийн ажилтан тус телевизэд ярьжээ. Хүү салхи оруулах гэж онгойлгосон цонхны хамгаалалтын торыг урснаар доошоо унасан хэмээн цагдаагийнхан үзэж байна.

   Өнгөрөгч долоо хоногт Тайландад нэгэн эмэгтэй нөхөртэйгөө муудалцсаны улмаас орон сууцны 25 давхраас унасан боловч амьд гарсан юм. Цагдаагийнхан түүнийг өөрөө үсэрсэн, эсвэл нөхөр нь түлхсэний алин болохыг тогтоохоор ажиллаж байна.            


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.