Д.Трампын Засгийн газрын гурав дахь эмэгтэй сайд огцров
АНУ-ын Хөдөлмөрийн сайд Лори Чавес-Деремер улсын хөрөнгө шамшигдуулсан, харьяа албан тушаалтантайгаа хувийн харьцаа үүсгэсэн хэрэгт холбогдож албан тушаалаасаа огцров. Өнгөрсөн сард Дотоодын аюулгүй байдлын сайд асан Кристи Ноэм, мөн энэ сарын эхээр Хууль зүйн сайд асан Пэм Бонди нар албан тушаалаасаа огцорсныг оролцуулаад Д.Трампын Засгийн газрын гурван эмэгтэй сайд ийнхүү албанаасаа буулаа.
Чавез-Деремер нь албан тушаалаа хашиж байх хугацаандаа Хөдөлмөрийн яамны байрны үүдэнд Ерөнхийлөгч Д.Трампын зураг бүхий баннер өлгөж, үнэнч байдлаа харуулж байсан хэдий ч сүүлийн үед хэд хэдэн дуулианд нэр холбогдсон юм. “Associated Press” агентлагийн мэдээлснээр Чавез-Деремер сайд албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа хувийн аялал хийсэн, доод албан тушаалтнаа архинд явуулсан, мөн гэр орны ажлаа хийлгэсэн зэрэг зохисгүй үйлдэл гаргасан хэрэгт буруутгагдаж байв. Мөн ажлын цагаар архи ууж, доод албан тушаалтантайгаа зохисгүй харилцаа үүсгэсэн, үүгээр зогсохгүй нөхөр болон аав нь яамны ажилтнуудад хувийн чанартай зүй бус мессеж илгээж байсан нь ил болжээ. Энэ явдлын тухайд тэрбээр "Хууль зөрчөөгүй" гэж мэдэгдсэн боловч Цагаан ордон түүнийг огцруулах болсноо зарлав. Өмнө нь Орегон мужийн Хэппи Вэлли хотын даргаар ажиллаж байсан Чавез-Деремер 2022 онд тус мужаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдож, дараа нь Д.Трампын Засгийн газарт Хөдөлмөрийн сайдын алба хашиж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







