Өвөр Монголд чөлөөт худалдааны бүс байгуулна
© fibre2fashion.com

Өвөр Монголд чөлөөт худалдааны бүс байгуулна


   БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс гаргасан Өвөр Монголд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах шийдвэр хэрэгжиж эхэлснээр тус улсын чөлөөт бүсийн тоо 23-т хүрч “Үндэсний хэмжээний чөлөөт бүсийн сүлжээ бүрэлдэн тогтлоо” хэмээн china-briefing.com сайт мэдээлжээ.Чөлөөт бүс байгуулснаар Өвөр Монгол нь Монгол, ОХУ-тай хийх худалдааг эрс нэмэгдүүлэх стратегийн гарц болж байгаа бөгөөд газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл оюун ухааны тооцоолох дэд бүтэц болон хил дамнасан төмөр замын ложистикийн нэгдсэн системийн нэг хэсэг болж байгаа юм. Хятадын Төрийн зөвлөл Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах зөвшөөрлийг холбогдох орон нутгийн байгууллагуудад өнгөрөгч 9-ний өдөр илгээсэн бөгөөд хоёр хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 11-нд Хөх хотод албан ёсны нээлтийн ажиллагаа болжээ. Шинэ бүс нь сүүлийн 20 жилийн турш боловсруулж буй Хятадын чөлөөт худалдааны бүсийн сүлжээний хамгийн сүүлчийн хэсэг болж байна. Энэ сүлжээ нь өмнө зүгийн Хайнань арлаас хойд зүгт Орос, Монголын хил хүртэл үргэлжилж, Хятадын бүх томоохон муж, өөртөө засах орон, төвөөс захирагддаг хотуудыг хамарч байгаа юм.

   Сүүлийн жилүүдэд Хайнань, Фүжянь, Гуандун зэрэг газар байгуулсан чөлөөт бүсүүдээс ялгаатай нь Өвөр Монголын чөлөөт бүс салбарын гэхээсээ илүү газар зүйн болон стратегийн шинжтэй хэмээн хэмээн china-briefing.com сайт бичжээ. Орос, Монгол улстай 4200 гаруй км хилээр хиллэдэг Өвөр Монголын Баян-Овоод дэлхийн газрын ховор элементийн хамгийн том орд нээгдсэн бөгөөд Хятадын хамгийн том дата төв болон хиймэл оюун ухааны тооцооллын зангилаа болон хөгжиж буй бүс нутаг юм. Чөлөөт бүс байгуулж буй нь эдгээр гурван давуу талыг нэгдсэн бодлогоор зангидаж, цар хүрээг нь тэлэх гэсэн Бээжингийн төлөвлөгөөний нэг хэсэг ажээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.