Астанагийн театрын тайзнаа “Монголын сайхан орон”-ыг тогложээ
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийж буй айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Астана хотын К.Куанышбаевын нэрэмжит Казах үндэсний хөгжимт драмын театрын тайзнаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхууллаа. Уран бүтээлчид морин хуур, хөөмий зэрэг монгол ардын урлагийн төрөл бүрийн шилдэг бүтээлээс толилуулсан байна. Тухайлбал, Чингис хааны тухай уртын болон богино дуу, монгол түмний түүх, угсаатан ястны бүжиг наадам, ард олны баяр цэнгэлийг илэрхийлсэн бүтээлүүдийг сонирхуулсан бол дуучин И.Мишээл Казахын алдарт “Эхийн тухай дуу” -г дуулжээ. Тоглолтын үеэр мөн монголчуудын соёл, аж ахуй, нүүдэлчин амьдралын онцлогийг харуулсан “Монголын сайхан орон” гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн, “Чингис хаан”, “Зүчи хаан”, “Сүбээдэй жанжин” зэрэг монгол хаадын хөрөг бүхий “Их хаад” уран зургийн үзэсгэлэнг толилуулсан байна.



ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







