Д.Трамп G20-ийн уулзалтад В.Путиныг урина
© news.ru

Д.Трамп G20-ийн уулзалтад В.Путиныг урина


   Цагаан ордон ирэх 12 дугаар сард Майамид болох G20-ийн уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг урих бодолтой байгаа талаар “The Washington Post” сонин өчигдөр мэдээллээ. “Албан ёсны урилга одоогоор илгээгээгүй байгаа боловч ОХУ нь G20-ийн гишүүн тул тус улс төрийн тэргүүдийн болон сайд нарын түвшний уулзалтад уригдана” хэмээн АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан The Washington Post” сонинд ярьжээ. Вашингтон энэ уулзалтыг амжилттай зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт тавьж буй тул ОХУ-ыг бүх уулзалтад оролцуулах сонирхолтой байгаа хэмээн АНУ-ын Төрийн департаментын албаны хүн мөн тус сонинд ярьсан байна. Д.Трампын Майами дахь “Doral” эдлэнд болох дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг Кремль хүлээж авсан хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Панкин саяхан мэдэгдсэн юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг мөн нотлоод "G20-ийн уулзалтад ОХУ-ыг хэн төлөөлөх нь нээлттэй асуудал" хэмээн мэдэгджээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.