Криштиану Роналдугийн хувийн тогооч юу ярив?

Криштиану Роналдугийн хувийн тогооч юу ярив?


   2018-2021 онд хөлбөмбөгийн од Криштиану Роналдугийн хувийн тогоочоор ажиллаж байсан Жоржио Барон алдарт тамирчны хоолны дэглэмийн сонин хачнаас дэлгэсэн байна. Тэрбээр “Showbiz Cheat Sheet” сэтгүүлд мэдээлэхдээ К.Роналду сүү, сүүн бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй болохыг дурдаад “Амьтад гурван сар хүртлээ эхийнхээ сүүг хөхдөг бол харин хүн 30, 40, 50, тэр ч байтугай 60 нас хүртлээ сүү уудаг. Энэ бол буруу юм” гэсэн байна. К.Роналдогийн хоолны дэглэм ерөнхийдөө энгийн, гэхдээ дэглэмээ чанд сайн барьдаг ажээ. Тэрбээр голчлон хүнсний ногоо, тахиа, будаа, жимс иддэг бөгөөд хэзээ ч хагас боловсруулсан түргэн хоол хэрэглэдэггүй, мөн шөнийн цагаар огт иддэггүй гэнэ. Хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөний тэнцвэрийн талаар "Хоолны дэглэм 60 хувь, дасгал хөдөлгөөн 40 хувь" гэсэн бөгөөд К.Роналду өөрийгөө хатуу хянадаг, өдрийн дэглэмээ минут, секундээр хэмждэг гэдгийг онцолсон байна. Тэрбээр өдөрт тогтмол дөрвөн цаг бэлтгэл хийж, уураг ихтэй хоол идэж, булчингаа суллахын тулд саун болон мөсөн ваннд ордог. Мөн өдөр бүр гүйж, биеийн хүчний дасгал хийж, уян хатан байдлаа хадгалах үүднээс байнга усанд сэлдэг гэнэ. Хамгийн сүүлд хийсэн шинжилгээгээр К.Роналдугийн биеийн өөхний хэмжээ ердөө 7 хувь гэж гарсан нь Премьер лигийн тамирчдын дунджаас 8-12 хувь бага үзүүлэлт ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.