Аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд аварга О.Хангай түрүүлэв

Аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд аварга О.Хангай түрүүлэв


   Нийслэлийн МАН байгуулагдсаны 101 жилийн ойд зориулсан Монгол улсын аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр болж, Улсын аварга О.Хангай түрүүлэн, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. 128 бөх барилдсан энэ барилдааны их шөвөгт Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарчээ. Харин шөвгийн наймд Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын заан Д.Хүдэрбулга, Аймгийн арслан Н.Намнансүрэн, Аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдсэн байна. Зохион байгуулагчид барилдаанд хүрэлцэн ирсэн бүх аваргад хүндэтгэл үзүүлсний зэрэгцээ Улсын аварга Ч.Бээжингийн нэрэмжит шагналыг аваргын үр хүүхдүүд Улсын заан М.Лхагвагэрэлд гардуулжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.