Чадраабалын Лодойдамбын “Шаргачин” зурагт номын нээлт боллоо
Үе үеийн хүүхдүүдийн шимтэн уншдаг “Шаргачин” өгүүллэг зурагт ном болжээ

Чадраабалын Лодойдамбын “Шаргачин” зурагт номын нээлт боллоо


  "Болор судар" хэвлэлийн газар Монголын сонгодог богино өгүүллэгүүдийг цуврал зурагт ном болгон хүргэх “Өв өгүүллэг” төслийн анхны бүтээлээ уншигчдад өргөн барилаа. Төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Шаргачин” өгүүллэгийг театрын зураач С.Энх-Од уран зургаар амилуулсан нь уг төслийн эхний бүтээл болжээ. Улмаар энэ сарын 25-ны өдөр нээлтийн арга хэмжээг “Азхур” номын их дэлгүүрт зохион байгуулав. Уг өгүүллэгт хүн байгалийн шүтэлцээ, эх, үрийн нандин холбоог яруу тодоор дүрсэлсэн бөгөөд нээлтийн үеэр “Цоглог” студийн уран уншигч сурагчид зохиолын хэсгээс уншиж, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Сайнтодын дуу оруулсан аудио хувилбарыг сонсгожээ. Үе үеийн хүүхдүүдийн шимтэн уншдаг уг зохиолыг зураач С.Энх-Од амилуулсан бол төслийн ерөнхий зөвлөхөөр “Ч.Лодойдамба" сангийн гүйцэтгэх захирал Л.Галбадрах, техник редактораар “Ч.Лодойдамба" сангийн гүйцэтгэх захирал Л.Энхнасан, дизайнераар Г.Уянга нар ажилласан байна. Мөн уг арга хэмжээ балчир үрсийнхээ байгалиа хайрлах, бусдыг энэрэх ухаанд суралцах, унших дадлыг дэмжих зорилготойгоор хэн бүхэнд нээлттэй зохион байгуулагдсанаар онцлог болов. “Шаргачинөгүүллэгт үрээ хайрлах эхийн сэтгэл ямар агуу хүчтэйг, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлгүй хүмүүс ямар харгис, хүйтэн сэтгэлтэй болдгийг урнаар өгүүлсэн байдаг.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.