Майкл Жексоны тухай баримтат кино гарснаар дуунууд нь дахин хит болж эхлэв

Майкл Жексоны тухай баримтат кино гарснаар дуунууд нь дахин хит болж эхлэв


   Попын хаан Майкл Жексоны тухай намтарчилсан кино нээлтээ хийснээс хойш түүний "Billie Jean", "Beat It" зэрэг дуунууд дахин хит болж эхэллээ. “The Hollywood Reporter” сэтгүүлийн мэдээлснээр Spotifyаппликейшн дээр алдарт дуучны дууг сонсогчдын тоо нэг долоо хоногийн дотор 5 саяар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 73 саяд хүрчээ. Мөн Майкл Жексоны ах дүү нартайгаа хамтран байгуулсан “Jackson 5“ хамтлагийн энэ сарын сонсогчдын тоо 1 саяар өсөж, 9.7 саяд хүрсэн байна. Нэрт дуучны амьдралыг өгүүлсэн "Michael" нэртэй намтарчилсан кино өнгөрсөн 24-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд кинонд "Thriller", "Don't Stop Till You Get Enough", "Billie Jean" зэрэг дуунууд, мөн “Jackson 5“  хамтлагийн "I Want You Back", "ABC", "I'll Be There" зэрэг сонгодог бүтээлүүд багтсан байна. Киноны талаар тус сэтгүүл "Уг кинонд Майкл Жексонтой холбоотой элдэв цуу яриа, хов жив дүүрэн байсан ч шүтэн бишрэгчид нь эдгээр маргаантай асуудлыг үл харгалзан кино театруудад хөл тавих зайгүй болтол цугларсан” гэжээ. Кино нээлтээ хийснээс хойш дотооддоо 97 сая доллар, гадаадын улс орнуудаас 217 сая долларын орлого олсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.