Япон улс Египеттэй хамтарч АНУ, Ираны хооронд зуучилна

Япон улс Египеттэй хамтарч АНУ, Ираны хооронд зуучилна


   Японы Ерөнхий сайд Такаичи Санае Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиситэй утсаар ярьж, АНУ-Ираны дайныг зогсооход зуучилна гэдгээ мэдэгдсэн Египет улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Ерөнхий сайд өчигдөр Ерөнхийлөгч Абдель аль-Сиситэй утсаар 20 орчим минут ярилцаж, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд АНУ, Ираны хооронд зуучлалын үүрэг гүйцэтгэж буй Египетийн хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа мэдэгдсэн байна. Үүний хариуд Египетийн Ерөнхийлөгч АНУ, Ираны хоорондын хэлэлцээрийг яаралтай сэргээхэд хүчин чармайлт гаргана гэдгээ илэрхийлжээ. Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, хоёр удирдагч АНУ-Ираны энхийн хэлэлцээрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар тохиролцоонд хүрч, Газын зурвасыг сэргээн босгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.