В.Путин: Ялалтын баяраар эвлэрье
Д.Трамп, В.Путин нар. © РИА Новости

В.Путин: Ялалтын баяраар эвлэрье


   ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх сарын 9-нд болох Ялалтын баяр гэхэд Украинд гал зогсоож, эвлэрэл байгуулахад бэлэн байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад мэдэгджээ. Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэвлэлийнхэнд өнөөдөр мэдээллээ. Түүний хэлснээр, В.Путин, Д.Трамп нар өчигдөр буюу 29-ний лхагва гарагт утсаар ярьсан бөгөөд энэ үеэр В.Путин дээрх саналаа илэрхийлжээ. Тэд үүнээс өөр чухам юу ярьсан талаар Ю.Ушаков хэлсэнгүй. Утсаар ярихаас гурван өдрийн өмнө буюу 26-ны өдөр Д.Трамп Украин дахь мөргөлдөөнийг зогсоох талаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. “Орос, Украины асуудал дээр бид ажилласаар байна. Энэ асуудлыг шийдвэрлэх бололцоо бий” хэмээн тэрбээр “Fox News” телевизийн сурвалжлагчид ярьсан билээ. Мөн В.Путинтай холбоотой байгаагаа дурдсан боловч хамгийн сүүлд хэзээ харилцсанаа хэлээгүй юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров үүний өмнөхөн “ОХУ Украины асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байна” хэмээн мэдэгдсэн билээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.