Гандантэгчэнлин хийдийн да ламаар гэвш А.Батцэнгэл томилогдов
Да лам Х.Бямбажав ажлаа хүлээлгэн өгч буй нь. © Гандантэгчэнлин хийд

Гандантэгчэнлин хийдийн да ламаар гэвш А.Батцэнгэл томилогдов


   Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн да ламын албыг олон жил хашсан лам Х.Бямбажав өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэлд албан тушаалаа шижлүүлэн өглөө. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, Азийн буддистуудын энхтайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Х.Бямбажав нь Буддын шашин, соёл, энх тайвны үйл хэрэг, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд олон жил идэвхийлэн зүтгэсэн төдийгүй олон арван шавь сурган хүмүүжүүлсэн эрдэмт багш билээ. Түүний нөр их хөдөлмөр, бүтээлч үйл ажиллагааг үнэлэн 2025 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор шагнасан юм.

   Өчигдөр мөн Зүүн хүрээ Дашчойлин хийдийн дэд хамбаар гэвш, лхаарамба Я.Түвшинбаяр, цорж ламаар Анагаах ухааны доктор, дэд профессор, лам Ч.Батнайрамдал томилогджээ. Я.Түвшинбаяр нь 1995 оноос Дашчойлин хийдэд шавилан сууж байгаад 1999-2026 он хүртэл Энэтхэгийн Балданбэрээвэн хийдийн Гоман дацанд суралцан гавж, лхаарамба цол хамгаалжээ. Ч.Батнайрамдал нь 1991 оноос тус хийдэд, 1994 оноос Хятадын Гүмбүм хийдийн Манба дацанд шавилж байгаад, Улаанбаатар хотноо АУИС-ийг дүүргэсэн, анагаах ухааны доктор, дэд профессор хүн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.