Г.Аюурзанын “Шүгдэн” роман Японд хэвлэгджээ
Яюоноор хэвлэгдсэн "Шүгдэн" роман. © facebook.com/Ulziitugs.L

Г.Аюурзанын “Шүгдэн” роман Японд хэвлэгджээ


   Зохиолч Г.Аюурзанын “Шүгдэн” роман Японд хэвлэгджээ. Яруу найрагч Л.Өлзийтөгс энэ талаар өнөөдөр олон нийтийн сүлжээнд мэдээлэхдээ “Япон хэлээр хэвлэгдэж буй анхны монгол роман” хэмээн тодотгосон байна. Романыг, утга зохиол судлаач, багш, Монголын уран зохиолыг Японд сурталчлах чиглэлд олон жил идэвхтэй ажиллаж буй Абирү Михо орчуулжээ. “Азийн утга зохиолын номын сан цувралын 9 дэх боть болж буй энэ романы редактораар Араки Шүн ажиллаж, хавтасны зураг, дизайныг Сано Юяа бүтээсэн байна. Японы Камакүрад төвтэй "Shunjusha" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан уг романыг номын дэлгүүрүүд энэ сарын 15-наас эхлэн борлуулах аж. Г.Аюурзанын бичсэн хоорондоо уялдаа бүхий дөрвөн романы эхнийх нь “Шүгдэн” бөгөөд дараагийнх болох “Бөөгийн домог” романыг орчуулагч Р.Мөнхзул франц хэлээр хөрвүүлсэн нь 2024 оны нэгдүгээр сард Парист хэвлэгдсэн билээ. Тэгвэл өнгөрөгч дөрөвдүгээр сард "Тэнгэрийн судар" роман нь Казахстанд хэвлэгдэн нээлтээ хийсэн юм.     


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.