Энэтхэгт Ладаг-Монголын найрамдлын бүлэг байгуулагдав
Ладагийн Занскар дүүрэг дэх Бадам уул руу тавьсан зам. © Wikimedia Commons

Энэтхэгт Ладаг-Монголын найрамдлын бүлэг байгуулагдав


   Энэтхэгт Ладаг-Монголын найрамдлын бүлэг байгуулагдсаныг өчигдөр Ладаг мужийн төв Лех хотын “Grand Dragon” зочид буудалд болсон арга хэмжээний үеэр ёслон тэмдэглэлээ. Ёслолын арга хэмжээнд Монгол улсаас Энэтхэг улсад суух Элчин сайд Д.Ганболд, Ладаг мужийн Соёл, аялал жуулчлалын удирдах газрын нарийн бичгийн дарга Санжид Родригес нарын албаны хүмүүс оролцжээ. Энэтхэгийн умард нутгийн Ладаг муж нь Монголтой эрт дээр үеэс шашин, соёлын нягт холбоотой явж ирсэн юм. Өнгөрсөн зуунд Энэтхэг улсаас Монгол улсад суух анхны Элчин сайд нь (1971-1974 он) Ладагийн уугуул, төвөд үндэстэн Сономноров байсан бол шинэ үеийн ардчилсан Монгол улсад суух Элчин сайд нь (1990-2000 он) мөн энэ нутагт төрсөн Бакула ринбүүчий байсан билээ.    

    


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.