“United Airlines” компанийн Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг эхэлжээ
АНУ-ын “United Airlines” компанийн Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг эхэлснийг тийз захиалгын компаниуд мэдээллээ. Нислэгийг Токиогоос Улаанбаатар луу мягмар, пүрэв, ням гарагт, Улаанбаатараас Токио руу даваа, лхагва, баасан гарагт үйлдэнэ. Зорчигчид Токио хотоор дамжин АНУ-ын хотууд руу өдөртөө дамжин нисэх боломжтой нь энэ нислэгийн гол онцлог юм. Нислэгийг “Boeing 737 MAX 8” агаарын хөлгөөр үйлдэх ажээ. Нөгөөдрийн буюу лхагва гарагийн нислэгийн нэг талын тийзийн үнэ өнөөдрийн байдлаар 1 сая 759 мянган төгрөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







