Хятадын компаниудын нэг улирлын ашиг 1.6 их наяд юань болжээ
Энэ оны эхний гурван сард жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж ахуйн нэгжүүд нийт 1.696 их наяд юанийн ашиг олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 15.5 хувиар өссөн үзүүлэлт болсон талаар Хятадын Статистикийн үндэсний газар өнөөдөр мэдээллээ. Мөн хугацаанд эдгээр аж ахуйн нэгжийн борлуулалтын нийт орлого 33.19 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувиар нэмэгдсэн байна. Гуравдугаар сарын эцсийн байдлаар дээрх аж ахуйн нэгжүүдийн нийт хөрөнгийн хэмжээ 190.50 их наяд юань болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувиар өссөн бол авлага нь 27.03 их наяд юань болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар өсчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







