Хятадын цахилгаан машин Монголын зах зээлд
Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч “BYD auto” компани Монголын зах зээлд “Yuan PLUS” хэмээх загвараа нийлүүлэх болсноо зарлалаа. “BYD auto” Монгол дахь албан ёсны борлуулагч “MSM Group” компаниар дамжуулан 2020 оноос дөрвөн ч загварын суудлын машин нийлүүлсэн нь амжилттай болсон хэмээн Хятадын автомашины салбарын мэдээ мэдээллийг түгээдэг Gasgoo сайт өчигдөр мэдээлэв. Уг сайтад бичсэнээр бол “BYD auto” компани Монголын бүрэн болон хагас цахилгаан суудлын машины зах зээлийн 87 хувийг эзэлж байгаа ажээ. “BYD auto” цахилгаан машины дэлхийн тэргүүлэгч таван үйлдвэрлэгчийн нэг бөгөөд энэ оны эхний хагаст 671 мянган машин борлуулсан нь АНУ-ын “Tesla” компанийн мөн үеийн үзүүлэлтээс давсан хэрэг байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







