Английн зохиолчдын шилдэг 30 роман гадаадынхны нүдээр
Жэйн Остины “Pride and Prejudice” романы чимэг зураг.© BBC Culture

Английн зохиолчдын шилдэг 30 роман гадаадынхны нүдээр


   Дэлхийн сонгодог утга зохиолын нэг өлгий болсон Английн зохиолчдын романуудаас хамгийн сайныг нь аль гэж хилийн чанадад үздэгийг тодруулахаар BBC Culture цахим сэтгүүл санал асуулга явуулжээ. Санал асуулга АНУ-аас Европ, Австрали, Африк, Ази, Энэтхэг, Ойрх Дорнод хүртэлх өргөн уудам нутгийг хамарч, утга зохиолын шүүмжлэгч, сонины редактор, судлаач, номын блог хөтлөгч 82 хүнийг оролцуулсан байна. Харин үүнд нэг ч англи хүнийг багтаасангүй. Хүн бүр 10 роман нэрлэж, тус бүрд нь 10 оноо өгсөн бөгөөд нийтдээ 228 роман нэрлэснийг оноогоор нь дүгнэн шилдэг 100 романы жагсаалтыг гаргажээ. Бид энэ удаад жагсаалтын эхний 30 романы нэрсийг танилцуулж байна. Нэг сонирхолтой нь, шилдэг романуудын нэлээд нь эмэгтэй зохиолчдын бүтээл байх бөгөөд эхний 30 романы бараг тэн хагасыг эмэгтэйчүүд бичжээ. Эдгээрийн ихэнх нь монгол хэлнээ хараахан орчуулагдаагүй тул нэгмөр англи нэрийг баримтлав.               

30. “Moll Flanders” (Дэниель Дефо, 1722)

29. “Brick Lane” (Моника Али, 2003)

28. “Villette” (Шарлотт Бронтэ, 1853)

27. “Robinson Crusoe” (Дэниель Дефо, 1719)

26. “The Lord of the Rings” (Жон Рональд Toлкиeн, 1954)

25. “White Teeth” (Зади Смит, 2000)

24. “The Golden Notebook” (Дорис Лэссинг, 1962)

23. “Jude the Obscure” (Томас Харди, 1895)

22. “The History of Tom Jones, a Foundling” (Хэнри Филдинг, 1749)

21. “Heart of Darkness” (Жозэф Конрад, 1899)

20. “Persuasion” (Жэйн Остин, 1817)

19. “Emma” (Жэйн Остин, 1815)

18. “Remains of the Day” (Казүо Ишигүро, 1989)

17. “Howards End” (Эдгар Моргэн Форстэр, 1910)

16. “The Waves” (Виржиниа Вүлф, 1931)

15. “Atonement” (Иэн МакЭван, 2001)

14. “Clarissa” (Сэмүэль Ричардсон,1748)

13. “The Good Soldier” (Форд Мэдокс Форд, 1915)

12. “Nineteen Eighty-Four” (Жорж Орүэлл, 1949)

11. “Pride and Prejudice” (Жэйн Остин, 1813)

10. “Vanity Fair” (Уильям Тэкерэй, 1848)

9. “Frankenstein” (Мэри Шэлли, 1818)

8. “David Copperfield” (Чарльз Диккэнс, 1850)

7. “Wuthering Heights” (Эмили Бронтэ, 1847)

6. “Bleak House” (Чарльз Диккэнс, 1853)

5. “Jane Eyre” (Шарлотт Бронтэ, 1847)

4. “Great Expectations” (Чарльз Диккэнс, 1861)

3. “Mrs. Dalloway” (Виржиниа Вүлф, 1925)

2. “To the Lighthouse” (Виржиниа Вүлф, 1927)

1. “Middlemarch” (Жорж Элиот, 1874)


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.