Бага газрын чулуу 4G сүлжээтэй боллоо

Бага газрын чулуу 4G сүлжээтэй боллоо


   Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 километрийн зайд орших Бага газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газарт "Юнител" үүрэн телефоны компанийн 2G, 4G сүлжээ нэвтэрлээ. Тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын хүсэлтээр "Юнител" компани 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бага газрын чулууны урд хэсэгт станц босгожээ. Ингэснээр Бага газрын чулуу, Сүм хөх бүрд орчимд 2G сүлжээ 20 километрийн радиуст, 4G сүлжээ 15 километрийн радиуст ажилладаг болов.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.