Архангай: 120 сая төгрөгийн шагналын сантай морин тойруулгын цуврал уралдаан эхэлнэ

Архангай: 120 сая төгрөгийн шагналын сантай морин тойруулгын цуврал уралдаан эхэлнэ


   Архангай аймгийн “АРА комплекс” цогцолборт ирэх баасан гарагт хаврын морин тойруулгын уралдааны нээлт болох гэж буй талаар МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. Монголд анх удаа болж буй энэ уралдаан гурван долоо хоног үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн баасан, бямба гарагт болно. 500 үзэгчийн суудал бүхий “АРА комплекс” цогцолбор нь морьдыг гараанаас нэгэн зэрэг гаргах олон улсын стандартын төхөөрөмж суурилуулсан 2.4 км урт, 12 м өргөн морин тойруулгын замтай ажээ. Уралдах морьдыг 18-аас дээш насны унаач унах бөгөөд оролцогчид 400 мянган төгрөгийн хураамж төлнө. Богино зайн морин тойруулгын уралдааныг олон улсын стандартын дагуу цувралаар зохион байгуулж дөрвөн насны морьд уралдуулах бөгөөд баасан, бямба гараг тутам шалгарсан морьд ирэх сарын 28-нд “Гран При шагналын төлөө уралдах юм. Уралдааны шагналын сан 120 сая төгрөг ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.