Хөвсгөл аймгаас хамгийн олон Улсын сайн малчин шалгарчээ
Засгийн газрын шийдвэрээр 2026 оны Улсын аварга малчнаар 121, тэмээ голлон өсгөж байгаа Улсын аварга малчнаар 2, Улсын хошой аварга малчнаар 8, Улсын аварга саальчнаар 10 иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 21 иргэнийг тус тус шалгарууллаа. Үүнд Улсын аварга малчдыг аймгаар жагсаавал:
Архангай 8, Баян-Өлгий 6, Баянхонгор 8, Булган 6, Говь-Алтай 5, Говьсүмбэр 1, Дархан-Уул 1, Дорноговь 4, Дорнод 4, Дундговь 6, Завхан 7, Орхон 2, Өвөрхангай 10, Өмнөговь 5, Сүхбаатар 6, Сэлэнгэ 3, Төв 8, Увс 6, Ховд 6, Хөвсгөл 11, Хэнтий 6, Улаанбаатар 2 болж байна. Тэмээ голлон өсгөж байгаа Улсын аварга малчнаар Дундговь аймгийн Хулд сумын малчин Б.Баянжаргал, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын малчин Ц.Бямбатогтох нар шалгарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







