Дорноговийн малчин 1004 тэмээ тоолуулжээ
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, БНМАУ-ын аварга малчин, эмнэг сургалтын Спортын мастер Э.Баярмагнай 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1004 тэмээ тоолуулсан талаар МОНЦАМЭ агентлагийн Дорноговь аймаг дахь сурвалжлагч Х.Эрдэнэбулган Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ. 1979 оноос хойш мал малласан Э.Баярмагнай 1990-ээд оны өмч хувьчлалаар 20 гаруй тэмээтэй болсноор тэмээ дагнан өсгөж эхэлжээ Тэднийх өдгөө 300 гаруй ингэтэй бөгөөд 40 гаруй ингэ сааж, хоормог болон бусад идээ ундаа боловсруулан зах зээлд нийлүүлдэг байна. Э.Баярмагнай өмнө нь малаа таван төрөл дээр өсгөн Улсын аварга малчин болж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







