“Tous Les Jours” орон нутаг дахь анхны салбараа Дархан-Уул аймагт байгуулав
Өмнөд Солонгосын талх, нарийн боовны “Tous Les Jours” сүлжээ Дархан-Уул аймагт энэ сарын 8-ны өдөр салбараа байгуулж, 19-ний өдөр албан ёсоор үүд хаалгаа нээжээ. Тус аймгийн GN бизнес төвийн нэгдүгээр давхарт байрлах шинэ салбараар нээлтийн өдөр 500 хүн үйлчлүүлсэн байна. Манай улс анх 2016 онд “Tous Les Jours”-ийн франчайз эрхийг авч, үйлчилгээндээ нэвтрүүлсэн билээ. Одоогоор тус компани Улаанбаатар хотод нийслэлд 22 салбартай бөгөөд 23 дахь салбараа Дархан-Уул аймагт нээсэн нь орон нутаг дахь анхны салбар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







